DIGITAL SOLUTIONS COMPANY · MONGOLIA

Санааг систем болгоно.
Системийг өсөлт болгоно.

ERP Resource Bridge нь байгууллагын үйл ажиллагааг дижиталчлах программ хангамж, вэб платформ, ERP шийдэл, дизайн болон маркетингийг нэг дороос хэрэгжүүлдэг бүтээлч технологийн компани.

35+хамтран ажилласан байгууллага
5үндсэн үйлчилгээний чиглэл
2идэвхтэй дижитал бүтээгдэхүүн
SCROLL TO EXPLORE

Бизнесийн хэрэгцээ, технологи, дизайныг нэг цэгт холбодог баг.

ERP Resource Bridge нь вэб, программ хангамж, ERP систем, дизайн, маркетингийг нэг багт нэгтгэн бизнесийн бодит асуудлыг ажилладаг дижитал шийдэл болгодог.

Эмнэлэг, ресторан, үйлчилгээний салбарын туршлага дээрээ тулгуурлан хэрэглэхэд хялбар, өргөжих боломжтой, цэвэр дизайнтай бүтээгдэхүүнийг шаардлагаас эхлээд launch, дараах хөгжүүлэлт хүртэл цогцоор нь хэрэгжүүлнэ.

Strategy → Design → BuildERP & SaaSWeb & MobileGrowth & Marketing
OUR MISSION

Бидний зорилго

Бизнесийн ажлыг хялбарчилж, хурд ба хэмжигдэхүйц өсөлт авчрах.

OUR VISION

Бидний алсын хараа

Монголд бүтээгдсэн чанартай дижитал бүтээгдэхүүнийг бүс нутгийн түвшинд хүргэх.

OUR PRINCIPLE

Бидний зарчим

Энгийн хэрэглээ · Цэвэр дизайн · Тогтвортой систем · Хариуцлага.

Бизнесийн санаанаас
ажилладаг систем хүртэл.

01

Программ хангамж & ERP

Custom ERP, SaaS, admin system, CRM, захиалга, бүртгэл, тайлан, автоматжуулалт.

ERPSaaSDashboard
↗
02

Вэбсайт & Дижитал платформ

Компанийн сайт, үйлчилгээний платформ, e-commerce, QR menu, booking, multilingual web.

WebsiteE-commerceBooking
↗
03

UI/UX & Брэнд дизайн

Системийн интерфэйс, визуал identity, social template, танилцуулга, хэрэглэгчийн туршлага.

UI/UXBrandingCreative
↗
04

Interior & Exterior Design

Бизнесийн орон зай, интерьер, экстерьерийн концепц, визуал төлөвлөлт, брэнд орчны шийдэл.

InteriorExteriorConcept
↗
05

Маркетинг & Сурталчилгаа

Контент, постер, богино видео, campaign creative, social media төлөвлөгөө болон digital growth.

ContentAdsSocial
↗

Бизнесийн бүх мэдээлэл,
процессыг нэг системд.

ERP гэдэг нь Enterprise Resource Planning буюу байгууллагын нөөц, үйл ажиллагааны төлөвлөлт, удирдлагын нэгдсэн систем юм.

Энгийнээр хэлбэл борлуулалт, санхүү, агуулах, худалдан авалт, ажилтан, харилцагч, төсөл, тайлан зэрэг тус тусдаа явагддаг ажлуудыг нэг өгөгдөл, нэг логик, нэг хяналтын орчинд холбож өгнө. Ингэснээр нэг хэлтэст орсон мэдээллийг нөгөө хэлтэс дахин гараар шивэх шаардлагагүй болж, бизнесийн бодит нөхцөл удирдлагад шууд харагдана.

НЭГДСЭН УДИРДЛАГЫН ЛОГИК

Олон программ биш.
Нэг эх сурвалжтай систем.

ERP-ийн гол санаа нь зөвхөн олон цэс, олон тайлантай программ хийхэд биш. Харин байгууллагын бүх үндсэн процесс хоорондоо автоматаар холбоотой, мэдээлэл нь давхардахгүй, аль ч хэрэглэгч өөрийн эрхийн түвшинд ижил бодит өгөгдөл дээр ажилладаг болгоход оршино.

01Нэг өгөгдөл — мэдээллийг нэг удаа бүртгээд бүх холбогдох хэсэгт ашиглана.
02Нэг урсгал — захиалгаас төлбөр, бараа хөдөлгөөн, тайлан хүртэл тасралтгүй холбогдоно.
03Нэг хяналт — удирдлага бодит цагийн үзүүлэлт, түүх, хариуцагчийг нэг дор харна.
НЭГДСЭНERPDATA CORE
БорлуулалтЗахиалга · CRM
СанхүүОрлого · Зардал
АгуулахҮлдэгдэл · Хөдөлгөөн
Худалдан авалтНийлүүлэгч · PO
Хүний нөөцАжилтан · Эрх
ТайланKPI · Аналитик
ERP ЯГ ЮУ ХИЙДЭГ ВЭ?

Өдөр тутмын ажлыг бүртгэхээс илүү,
бизнесийн урсгалыг удирдана.

01

Мэдээллийг төвлөрүүлнэ

Excel, чат, дэвтэр, тусдаа программуудад тарсан мэдээллийг нэг системд оруулж, давхардсан болон зөрүүтэй бүртгэлийг багасгана.

02

Процессыг автоматжуулна

Захиалга батлагдмагц нөөц хасах, төлбөр үүсгэх, мэдэгдэл явуулах, дараагийн ажилтанд даалгавар өгөх зэрэг давтагддаг ажлыг дүрмээр автоматжуулна.

03

Хариуцлагыг тодорхой болгоно

Хэн, хэзээ, ямар өөрчлөлт хийсэн, ямар хүсэлт хаана гацсан, хэн батлах ёстойг түүх болон статусын хамт харуулна.

04

Бодит цагийн тайлан гаргана

Борлуулалт, зардал, нөөц, ашигт ажиллагаа, гүйцэтгэлийн үзүүлэлтийг гар ажиллагаатай тайлан хүлээлгүй шууд хянах боломжтой.

05

Эрх, нууцлалыг удирдана

Удирдлага, нягтлан, борлуулалт, агуулах, салбарын ажилтан бүр зөвхөн өөрт шаардлагатай мэдээлэл, үйлдэлд хандах эрхтэй байна.

06

Өсөлтийг даах суурь болдог

Шинэ салбар, шинэ ажилтан, шинэ үйлчилгээ нэмэгдэх тусам процесс задрахын оронд нэг стандартын дагуу өргөжих боломж бүрдэнэ.

ЯЛГАА НЬ ЮУ ВЭ?

ERP-гүй үеэс
ERP-тэй ажиллагаа руу.

ERP-гүй үед
ERP-тэй үед
01

Хэлтэс бүр өөр Excel, чат, файл ашиглана. Аль мэдээлэл хамгийн сүүлийнх гэдэг нь тодорхойгүй.

01

Бүх хэлтэс нэг төв өгөгдөл дээр ажиллаж, өөрчлөлт бодит цагт синк хийгдэнэ.

02

Захиалга, төлбөр, агуулахын үлдэгдлийг тус тусад нь гараар шинэчилнэ.

02

Нэг үйлдэл дараагийн процессуудыг автоматаар хөдөлгөж, давхар шивэлт багасна.

03

Тайлан гаргахын тулд олон файлаас мэдээлэл нэгтгэж, хүнээс хамаарсан ажиллагаа үүснэ.

03

Удирдлагын dashboard дээр гол KPI, орлого, зардал, нөөц, явц шууд харагдана.

04

Алдаа гарвал хэн, хэзээ, хаана өөрчилснийг тогтооход хүндрэлтэй.

04

Үйлдлийн түүх, хэрэглэгч, огноо, статус хадгалагдаж аудит хийх боломжтой.

05

Бизнес томрох тусам ажилтан, файл, гар ажиллагаа пропорциональ нэмэгдэнэ.

05

Стандарт workflow, автоматжуулалт, эрхийн бүтэц нь өсөлтийг илүү тогтвортой даана.

БОДИТ ЖИШЭЭ

Нэг захиалга ERP дотор
хэрхэн урсах вэ?

01

Захиалга орно

Борлуулалтын ажилтан харилцагч, бүтээгдэхүүн, үнэ, нөхцөлийг бүртгэнэ.

02

Нөөц шалгана

Систем агуулахын бодит үлдэгдлийг шалгаж, хүрэлцэхгүй бол худалдан авалтын хэрэгцээ үүсгэнэ.

03

Баталгаажуулна

Хөнгөлөлт, үнийн дүн эсвэл тодорхой босгоос хамааран удирдлагын approval автоматаар шаардана.

04

Төлбөр & хүргэлт

Нэхэмжлэл, төлбөрийн статус, бараа гаралт эсвэл үйлчилгээний гүйцэтгэл хоорондоо холбогдоно.

05

Санхүү шинэчлэгдэнэ

Орлого, авлага, өртөг болон холбогдох санхүүгийн мэдээлэл дахин шивэхгүйгээр шинэчлэгдэнэ.

06

Удирдлага харна

Борлуулалт, ашиг, нөөц, гүйцэтгэл dashboard болон тайланд бодит цагт тусгагдана.

ҮНДСЭН МОДУЛИУД

ERP нь нэг загварын программ биш.
Танай процесст тааруулж бүрдэнэ.

01

CRM & Борлуулалт

Харилцагч, lead, pipeline, үнийн санал, захиалга, гэрээ, борлуулалтын түүх.

02

Санхүү & Төлбөр

Орлого, зардал, авлага, өглөг, нэхэмжлэл, төлбөрийн төлөв, санхүүгийн хяналт.

03

Агуулах & Нөөц

Барааны үлдэгдэл, орлого/зарлага, шилжүүлэг, lot/serial, доод нөөцийн сануулга.

04

Худалдан авалт

Нийлүүлэгч, үнийн хүсэлт, захиалга, баталгаажуулалт, хүлээн авалт, өртгийн хяналт.

05

Хүний нөөц

Ажилтан, бүтэц, албан тушаал, хандалтын эрх, цаг бүртгэл, хүсэлт, гүйцэтгэл.

06

Үйл ажиллагаа & Төсөл

Task, workflow, үйлчилгээний шат, SLA, төсөл, хариуцагч, хугацаа, явцын хяналт.

07

Тайлан & Аналитик

KPI dashboard, салбарын харьцуулалт, тренд, гүйцэтгэл, захиалгат тайлан, экспорт.

08

Интеграци & Автоматжуулалт

QPay/банк, SMS, имэйл, API, e-commerce, website, бусад системтэй өгөгдөл солилцох боломж.

ТАНАЙ БИЗНЕСТ ERP ХЭРЭГТЭЙ ЮУ?

Дараах асуудлууд давтагдаж байвал ERP хэрэгтэй болох дохио байж болно.

ERP нь зөвхөн том корпорацид зориулсан зүйл биш. Процесс олон хүн, олон салбар, олон файл дамжих тусам төвлөрсөн удирдлага жижиг, дунд бизнест ч үнэ цэнтэй болдог.

✓Excel файл хэт олширч, аль хувилбар нь зөв гэдэг тодорхойгүй болдог.
✓Нэг мэдээллийг хэд хэдэн хүн өөр өөр газар дахин шивдэг.
✓Агуулахын бодит үлдэгдэл, борлуулалтын тоо байнга зөрдөг.
✓Удирдлагын тайлан гаргахын тулд өдөр эсвэл долоо хоног зарцуулдаг.
✓Хүсэлт, баталгаажуулалт чатанд алдагдаж, хэн дээр гацсаныг мэдэхэд хүндрэлтэй.
✓Салбар нэмэгдэх тусам ижил процессыг стандартчилахад бэрх болдог.
✓Ажилтан солигдоход процессын мэдлэг тухайн хүнтэйгээ хамт алга болдог.
✓Бизнесийн бодит ашиг, өртөг, гүйцэтгэлийг нэг дэлгэцээс харах боломжгүй.
CUSTOM ERP

Бэлэн программд бизнесээ хүчээр тааруулах биш,
системийг процессдоо тааруулж болно.

01

Бизнесийн процессын зураглал

Одоо ажиллаж байгаа бодит урсгал, давхардал, bottleneck, шаардлага, хэрэглэгчийн үүргийг эхлээд задлан шинжилнэ.

02

Зөв модулийн бүтэц

Шаардлагагүй функцээр системийг хүндрүүлэхгүй. Танай байгууллагад бодитоор хэрэгтэй модуль, эрх, автоматжуулалтыг сонгоно.

03

Интеграци

Төлбөр, SMS, имэйл, вебсайт, мобайл апп, одоо ашиглаж буй системүүдтэй API түвшинд холбох боломжийг төлөвлөнө.

04

Өргөжих архитектур

Эхний хувилбар зөвхөн өнөөдрийн хэрэгцээг биш, шинэ салбар, хэрэглэгч, модуль нэмэгдэх ирээдүйн өсөлтийг даахаар бүтээгдэнэ.

ХЭРЭГЖҮҮЛЭЛТ

ERP хөгжүүлэлт бол зөвхөн код бичих биш.
Бизнесийн процессыг систем болгох ажил.

1

Discovery

Зорилго, асуудал, одоогийн ажиллагаа, хэрэглэгч, өгөгдөл, интеграцийн хэрэгцээг судална.

2

Process Mapping

Одоогийн болон сайжруулсан workflow-ийг зураглаж, статус, дүрэм, approval цэгүүдийг тодорхойлно.

3

UX & Prototype

Хэрэглэгч бүрт ойлгомжтой дэлгэц, navigation, dashboard, үндсэн үйлдлүүдийг prototype-р баталгаажуулна.

4

Build & Integration

Модуль, өгөгдлийн бүтэц, permission, automation болон шаардлагатай гадаад интеграцийн хөгжүүлэлтийг хийнэ.

5

Test & Migration

Алдаа, эрх, workflow, тайланг туршиж, шаардлагатай хуучин өгөгдлийг цэвэрлэн шилжүүлнэ.

6

Launch & Improve

Хэрэглэгч сургаж, системийг ажилд оруулан, бодит хэрэглээн дээр тулгуурлан дараагийн сайжруулалтыг хийдэг.

ТАНАЙ БИЗНЕСТ ЯМАР ERP ТОХИРОХ ВЭ?

Одоогийн процессоо ярилцаад,
ямар систем хэрэгтэйг тодорхойлъё.

ERP зөвлөгөө авах ↗

Бүтээгдэхүүнүүд ба
хэрэгжүүлсэн төслүүд.

DentHub, WClinic болон HappyDent-ийн интерфэйс, үндсэн модулиудтай танилцаарай. Эмнэлгийн ажиллагаа, онлайн худалдаа болон контентын удирдлагад зориулсан шийдлүүд.

IN DEVELOPMENTHEALTHCARE / SaaS
DentHub лого
DentHub iconШүдний эмнэлгийн нэгдсэн систем
01

DentHub

Монголын шүдний эмнэлгүүдэд зориулсан өвчтөн, цаг захиалга, эмчилгээний карт, шүдний схем, төлбөр, тайлан, ажилтан болон клиникийн удирдлагыг нэгтгэсэн цогц систем.

  • Multi-clinic SaaS
  • Patient & appointment management
  • Clinical records & analytics

Системийн бүтэц

  • Өвчтөний бүртгэл

    Өвчтөн, өвчтөний карт, эмчилгээний түүх болон зөвшөөрлийн хуудсыг тусдаа модулиар удирдана.

  • Цаг төлөвлөлт

    Эмчийн ажлын цаг, өдрийн дүүргэлт, сул цагийг харж, өдөр, долоо хоног, сараар хуваарьтай ажиллана.

  • Үзлэг ба санхүү

    Үзлэг, эмчилгээ, касс, кассын журнал болон ажилтны модулиудтай.

DentHub — системийн интерфэйс
IN DEVELOPMENTHEALTHCARE / ERP
WClinic лого
WClinic iconЭмэгтэйчүүдийн эмнэлгийн нэгдсэн систем
02

WClinic

Эмэгтэйчүүдийн эмнэлгийн урсгал, үзлэг, оношилгоо, эмчийн хуваарь, өвчтөний түүх, шинжилгээ, санхүү болон менежментийг холбосон нэгдсэн систем.

  • Women's clinic workflow
  • Medical records & scheduling
  • Role-based management

Системийн бүтэц

  • Хяналтын самбар

    Өдрийн цаг, ирсэн өвчтөн, орлого, хүлээгдэж буй хариу болон өнөөдрийн хуваарийг нэг дор харуулна.

  • Эмнэлгийн модулиуд

    Өвчтөний бүртгэл, анатомийн зураглал, цахим түүх, жирэмсний хяналт, лаборатори болон ЭХО хэсгүүдтэй.

  • Өдөр тутмын удирдлага

    Цаг бүртгэх, үзлэг эхлүүлэх, төлбөр авах шуурхай үйлдэл, нөөц болон төлбөрийн удирдлагатай.

WClinic — Femina Cloud нэртэй демо хувилбарын дэлгэц
ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСӨЛE-COMMERCE / ADMIN
HappyDent лого
Онлайн худалдаа, захиалга болон контентын удирдлага
03

HappyDent

Бараа бүтээгдэхүүн, захиалга, үлдэгдэл болон вэбсайтын контентыг нэг дор удирдах систем. Хяналтын самбараас борлуулалт, захиалга, бүтээгдэхүүний төлөв болон хэрэглэгчийн мэдээллийг нэгтгэн харна.

  • Бүтээгдэхүүн ба захиалга
  • Үлдэгдэл хяналт
  • Контент удирдлага

Системийн бүтэц

  • Борлуулалт ба тайлан

    Сарын болон нийт орлого, захиалгын төлөв, сүүлийн 30 хоногийн борлуулалтын үзүүлэлтүүд.

  • Бүтээгдэхүүн ба нөөц

    Бараа бүтээгдэхүүн, үлдэгдэл хяналт, дууссан болон цөөн үлдсэн барааны мэдээлэл.

  • Вэбсайтын удирдлага

    Нүүр хуудасны эрэмбэ, вэб текст, хиро баннер, арга хэмжээ, бидний тухай болон бусад контентыг удирдах хэсгүүд.

HappyDent — худалдаа, контентын удирдлагын дэлгэц

Бидэнтэй хамт
ажилласан байгууллагууд.

Эрүүл мэнд, ресторан, үйлчилгээ, барилга болон технологийн салбарын байгууллагуудтай төсөл, дизайн, программ хангамж, дижитал хөгжүүлэлтээр хамтарсан.

TRUSTED ACROSS INDUSTRIES

Бидний хамтын ажиллагаа нэг удаагийн дизайн дээр дуусахгүй — хэрэгцээ тодорхойлох, хөгжүүлэх, нэвтрүүлэх, дараагийн сайжруулалт хүртэл үргэлжилдэг.

Санаанаас launch хүртэл
4 тодорхой алхам.

Ойлгомжтой процесс. Харагдах progress. Хүлээлгэн өгөх стандарт.

01

Discovery

Зорилго · Scope · Шаардлага

02

Design

UX flow · UI · Prototype

03

Build

Frontend · Backend · Admin

04

Launch & Scale

Test · Deploy · Support

Таны хэрэгцээнд
тохируулан сонгоно.

Доорх нь эхлэх жишиг үнэ. Төслийн scope, интеграци, контент, хугацаанаас шалтгаалан эцсийн үнийг тодорхойлно.

ТАНИЛЦУУЛГА ВЭБСАЙТ

2 сая₮-оос эхэлнэ

Танилцуулга болон үйлчилгээний цэвэрхэн, хурдан, responsive вебсайт.

  • 5–7 үндсэн хэсэг
  • Mobile responsive
  • Basic SEO
  • Deployment support
МАРКЕТИНГ
МАРКЕТИНГ & СУРТАЛЧИЛГАА

5 сая₮-аас эхэлнэ / сар

Контент, creative болон сошиал өсөлтийг нэг баг удирдана.

  • Стратеги & төлөвлөгөө
  • Постер, контент дизайн
  • Богино видео контент
  • Campaign management
Холбогдох ↗
UI/UX & BRAND690,000₮-өөс эхэлнэ
INTERIOR / EXTERIOR35,000₮ / м²-ээс эхэлнэ
MAINTENANCEТохиролцоно

* Эдгээр нь танилцуулгын жишиг үнэ бөгөөд албан ёсны үнийн санал нь шаардлага тодорхой болсны дараа баталгаажна.

ERP Resource Bridge лого

Нэг нийлүүлэгч.
Нэг стандарт.
Нэг цогц шийдэл.

01

Техник + дизайн + бизнес
Гурван өнцгийг зэрэг харж шийдэл гаргана.

02

Өөрсдөө бүтээгдэхүүн хөгжүүлдэг
Зөвхөн agency биш, бодит software product хөгжүүлэлтийн туршлагатай.

03

Салбар бүрт уян хатан
Healthcare, restaurant, service зэрэг олон төрлийн workflow дээр ажилласан.

04

Урт хугацааны хамтын ажиллагаа
Launch-аас хойш maintenance, шинэчлэлт, өргөтгөлийг үргэлжлүүлэн хийнэ.

START A PROJECT

Таны дараагийн төслийг
хамт бүтээе.

Компанийн вебсайт, ERP систем, дизайн, маркетинг эсвэл бүрэн дижитал шинэчлэлт — хэрэгцээг тань сонсоод хамгийн зөв хувилбарыг санал болгоно.

Системийн дэлгэц